САЛБАРУУД – “BlazeCut” Галын Автомат Систем

Хөдөө аж ахуй:
Салбарын галын эрсдэл
Тариаланчид болон техник хэрэгсэлүүд нь хөдөө аж ахуйн онцлог шинж чанараас хамаарч олон төрлийн галын аюулд өртдөг. Хөдөлгүүр, яндангийн өндөр температур, машин дотор болон дээд талд хуримтлагдсан тоос, хог хаягдал, үр тарианаас үүсэх галын дэлбэрэлт зэрэг нь галын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шатахуун хадгалах сав, тариалангийн талбай ойролцоо байвал хяналтгүй гал түймэр гарч хэрвээ галыг хурдан зогсоохгүй бол сүйрэлд хүргэж болзошгүй юм. Үүнээс гадна бүтээгдэхүүн боловсруулалтын хэсэг, сав баглаа боодол нь дулаан ялгаруулдаг тоног төхөөрөмжүүд их байдаг тул мөн адил эрсдэлт хүчин зүйлс үүсгэдэг.
Үр нөлөө
Галын хамгийн том эрсдэл бол тариалангийн талбай дээр байгаа хүмүүс галыг унтраах гэж оролдож байхдаа бэртэж гэмтэх явдал юм. Гал цааш тархсанаар ойролцоох түлш, ургац хадгалах сав, хөрш зэргэлдээх үр тариа, эд хөрөнгөд заналхийлж болзошгүй. Ихэнх тохиолдолд орон нутагт гал унтраах бригад хол зайд байх бөгөөд тариалангийн туслахууд, тариаланчид, тоног төхөөрөмж, амьтад, гэр бүлийнхэн нь мэргэжлийн тусламж ирэхээс өмнө аюулд өртдөг. Иймээс галаас болж алдагдлын хэмжээ нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал гарсан үед BlazeCut систем нь гал гарсан хэсэгт автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааснаар тоног төхөөрөмж, машин техникд учирч болох гэмтлийг эрс бууруулж, гал тархах эрсдэлийг зогсоодог. Манай системийг машины хөдөлгүүр, насос, цахилгааны удирдлагын хэсэг, гэх мэтээр доторх олон эрсдэлтэй хэсгүүдэд нарийвчилсан шийдэл гарган угсрах боломжтой. Жижиг галын эрсдэлтэй хэсгүүдэд BlazeCut галын системийг маш богино хугацаанд угсрах ба оператор өөрөө суулгаж болно. Уг системүүд нь Дэлхийн зах зээл дээрх хамгийн өндөр чадвартай, үнийн хувьд өрсөлдөхүйц системүүдийн нэг юм.

Нисэх онгоцны буудал:
Салбарын галын эрсдэл
Нисэхийн салбар нь цаг наргүй ажиллаж, зогсолтгүй үйл ажиллагаатай байх шаардлагатай байдаг тул галын аюулд өртөх нь нисэхийн салбарт маш их хэмжээний санхүүгийн эрсдэл үүсгэдэг. Галын эрсдэл нь газар дээрх бүх төрлийн тоног төхөөрөмж болон нисэх онгоцны буудлын байгууламж дотор байдаг. Хангалттай галын хамгаалалтгүй байхаас үүсэх галын эрсдэл, үр дагавар нь гамшигт хүргэж болзошгүй.
Гал түймэр нь жижиг оврын машин, автобус, чирэгч, цахилгаан нөөц генератор, серверийн тавиур, гал тогоо гэх мэт ямар ч төхөөрөмж, хэсгээс эхэлж болно. Ихэнх түймэр нь урьдчилан таамаглах боломжгүй ослын үр дагавар байдаг. Хурдан автомат хариу үйлдэл, өндөр түвшиний галын аюулгүйн ажиллагаа байх нь чухал. Галын үед хүмүүс хэрхэн галаас хамгаалахыг мартдаг тул автомат галын системийг байх нь эвдрэл, гэмтлийн эрсдэл эрс багасгахад хүргэдэг.
Үр нөлөө
Шуурхай автомат унтраах арга хэмжээ байхгүй байснаар галыг хэт удаан байлгавал ноцтой хохирол учруулж болзошгүй. Гал хурдацтай тархах магадлал маш өндөр байдаг бөгөөд гал ноцсон хэсгээс гадна бусад тоног төхөөрөмж, нисэх онгоц, барилга руу тархаж олон хүний амь нас эрсдэлд орж болзошгүй.
Гал том байх тусам унтраахад илүү их цаг хугацаа шаардагдах тул хүний амь насанд илүү эрсдэл учирна.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч баллон нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг ч бид тоног төхөөрөмж бүрт дор хаяж нэгийг суурилуулахыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч тэдний галыг унтраах үр нөлөө хязгаарлагдмал байдаг. Гал унтраагчийг үр дүнтэй ажиллуулахын тулд хүн гал руу ойртох шаардлагатай болдог тул энэ нь нэмэлт эрсдэл үүсгэдэг. BlazeCut Галын систем нь гал гарсан үед суурилуулалт хийсэн галын эрсдэлтэй хэсэгт хэдхэн секундын дотор автоматаар ажиллаж галыг дор нь унтрааж, хохирлыг хамгийн бага байлгадаг. Бага оврын автомат системийг бэлтгэгдсэн техникч суурилуулж, тоног төхөөрөмжийн өндөр гэмтэл учруулахаас сэргийлж болно. BlazeCut нь тээврийн хэрэгсэл, автобус, ачааны машин, газар дээрх туслах тоног төхөөрөмж, цахилгаан самбар, серверийн тавиур зэрэгт тохиромжтой гал унтраах шийдлүүдээс илүү төвөгтэй тоног төхөөрөмж, том барилгын хэрэглээнд зориулсан цогц шийдэл, суурилуулалт хүртэл санал болгодог.

Автомашин:
Салбарын галын эрсдэл
Автомашины гал түймэр нь таны бодож байснаас илүү түгээмэл тохиолддог бөгөөд ихэнх нь олон нийтэд мэдээллэдэггүй. Олон автомашины эзэд гал гарсан тохиолдолд үүсэх галын эрсдэл, үр дагаврыг хэзээ ч тооцдоггүй. Тээврийн хэрэгслийн гал нь хөдөлгүүрийн хэсгийн халуун хэсэгт бага зэрэг түлш, тос гоожсоноос эсвэл хөдөлгүүрийн эсвэл машины салон доторх цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болно. Хэрэв машин осолд орвол уг механик гэмтэл нь гал гарахад хүргэж болзошгүй юм. Гал гарсан үед хүмүүс сандарсан байдаг тул мэдэлгүйгээр хөдөлгүүрийн бүхээгийг онгойлгож галыг унтраах гэж оролддог бөгөөд ингэснээр бүр их хүчилтөрөгч бүхээгт орж бүр илүү галын эрсдэлд өртдөг.
Үр нөлөө
Тээврийн хэрэгслийн аль ч хэсэгт гарсан галыг хурдан унтраахгүйгээс үүдэх хамгийн түгээмэл үр дагаврын бол эвдрэл, гэмтэл юм. Автомашины гал тархах магадлал өндөр тул эвдрэл нь зөвхөн гал ноцсон хэсэгт төдийгүй, цаашлаад гал түймэр, утааны нөлөөгөөр хүний амь, хүрээлэгдсэн бүх газарт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв гал бүхээгт тархвал жолооч болон зорчигчдын амь нас гэмтэх, амь насаа алдах эрсдэлтэй.
Шууд илрээгүй далд гал нь тээврийн хэрэгсэл хөдөлж байх үед дотор хэсэг галд автаж доторх хүмүүсийн амь нас төдийгүй эргэн тойрны хүмүүс, бусад тээврийн хэрэгслийг эрсдэлд оруулах замаар замын хөдөлгөөнд ноцтой аюул учруулж болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг (мөн бид машин бүрт дор хаяж нэгийг суурилуулахыг зөвлөж байна) галыг унтраахын тулд хөдөлгүүрийн бүхээгийг онгойлгох үед гал илүү асах эрсдэл үргэлж байдаг. Үүнээс гадна машин осолд орсон тохиолдолд дотор нь байгаа хүмүүс галыг унтраах боломжгүй болсон үед том эрсдэл үүснэ.
BlazeCut галын автомат систем нь гал гарах үед хөдөлгүүрийн тасалгаанд автоматаар ажиллаж, галыг хэдхэн секундын дотор унтрааж, таны машинд маш бага хохирол учруулахаас гадна таны аюулгүй байдлыг хангана. Автомашинд зориулсан жижиг галын автомат систем загварыг жолооч та өөрөө зааврын дагуу суурилуулж болно. BlazeCut нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл, такси, спорт, классик машин зэрэгт тохиромжтой суурилуулахад бэлэн гал унтраах бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд том машин техник хэрэгсэлд зориулсан илүү цогц шийдлийг мөн санал болгодог.

Барилга:
Салбарын галын эрсдэл
Барилгад олон төрлийн гал гарж болно. Зарим галын жишээ нь хүний буруу эсвэл хайхрамжгүй байдлаас болж гал гарах, цахилгаан тэжээлийн доголдол, цахилгаан хүчдэлийн өсөлт, буруу цахилгаан холболт, богино холболт, хэлхээний хэт ачааллаас үүдэлтэй. Эдгээр түймэр нь эмнэлэг, зочид буудал, музей, засгийн газрын байр, орон сууц, нийтийн өмчийн цогцолборт гамшгийн хэмжээнд хүрдэг. BlazeCut нь гал түймэр болон томоохон эрсдэлээс зайлсхийхийн тулд бүх барилгын хамгийн галын эрсдэл өндөр цэгүүд дээр шийдэл гаргаж хамарч чаддаг.
Үр нөлөө
Гал түймрийн үр дагавар нь барилгын томоохон эвдрэл, эд хөрөнгийн алдагдал, цахилгааны самбар эвдрэл зэрэг маш өргөн хүрээтэй байж болно. Цаашилбал, ус шүршигч систем болон гал унтраах ангиас авах хариу арга хэмжээний ус нь барилгын материал, цахилгаан эд ангиудад алдагдалд хүргэж болзошгүй юм. Ихэнхдээ эдгээр түймэр нь хараа хяналтгүй газар эхэлдэг тул гал тархахад эд хөрөнгөд нөлөөлөх, өрөөнд тархах эрсдэлийг анхаарах хэрэгтэй. Гал, утаа нь хүний амь насыг эрсдэлд оруулж, их хэмжээний хохирол учруулдаг.
BlazeCut галын автомат системийн шийдэл
BlazeCut автомат гал унтраах системийг жижиг, дунд гал гарах эрсдэлтэй хэсэгт суурилуулснаар галыг хэдхэн секундын дотор илрүүлж, гал түймэр, утааг тухайн эрсдэл үүсэх хэсэгт нь унтрааж хамгийн бага эвдрэл, гэмтэл, эрсдэл учрах нөхцөл байдлыг хангадаг. BlazeCut системүүд нь өнгөгүй, үнэргүй, ямар ч тортог үлдээдэггүй, цэвэрлэх шаардлагагүй цэвэр гал унтраагч бодисыг ашигладаг. Эдгээр цэвэр бодисууд нь цахилгаан дамжуулдаггүй, зэврэлт үүсгэдэггүй, байгаль орчинд ээлтэй, хүмүүст аюулгүй байдаг. Эдгээр бодисууд нь таны барилгыг сүйрлийн үр дагавраас хамгаалахад тохиромжтой шийдэл юм.
BlazeCut системүүд нь эрчим хүчнээс хамааралгүй байдаг бөгөөд ажиллагаанд ямар ч цахилгаан хангамж шаарддаггүй, эрчим хүчний хангамж тасалдсан ч 100% ажилладаг. BlazeCut нь T Series буюу хоолойн системийг жижиг битүүмж эзэлхүүнтэй орчинд санал болгодог бөгөөд илүү том, илүү боловсронгуй орчингуудад BlazeCut-ийн C Series буюу цилиндр системийг санал болгож байна.
Манай гал унтраах автомат системүүд нь орчин үед ашиглагддаг галын дохиоллын системд нэгтгэгдэж болох хэд хэдэн сонголттой. Тухайлбал гал гарсан үед танд мэдэгдэх, яаралтай үед механикаар унтраах, тохиргооны функц гэх мэт боломжтой. BlazeCut гал унтраах систем нь барилга байгууламж, эд хөрөнгө, хүмүүс болон хүрээлэн буй орчныг хамгаалж чаддаг үнэ цэнэтэй систем юм.

Автобус:
Салбарын галын эрсдэл
Автобусны гал түймэр байнга гардаг бөгөөд замын хөдөлгөөн, хүмүүст сөргөөр нөлөөлдөг тул байнга мэдээллийн сувгуудаар харагддаг. Ихэнх автобус үйлчилгээ эзэмшигчид болон автобус эзэмшигч нар галын эрсдэл, үр дагаврыг хэзээ ч тооцдоггүй. Автобусны гал нь хөдөлгүүрийн тасалгааны халуун хэсэг рүү бага зэрэг түлш, тос гоожсоноос эсвэл хөдөлгүүрийн хэсэг эсвэл автобусны салон доторх цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болно.
Ихэнх автобусны жолооч нар гал гарч байгааг харахгүй бөгөөд зөвхөн гал хэт хурцадсан үед л хариу үйлдэл үзүүлдэг. Ихэнх автобуснууд гал унтраагчтай байдаг ч гал унтраах үед гал унтраах хэрэгсэл аль хэдийнээ том болж, ихэнх гал унтраагуурууд үр дүнтэй ажиллах боломжгүй болсон байдаг.
Үр нөлөө
Шуурхай унтраахгүй бол автобусны аль ч хэсэгт гарсан галын хамгийн түгээмэл үр дагавар бол эвдрэл, гэмтэл юм. Гал тархах магадлал өндөр байдаг тул эвдрэл нь зөвхөн гал ноцсон хэсэгт төдийгүй гал түймэр, утааны нөлөөгөөр хүрээлэгдсэн бүх газарт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв гал, утаа бүхээгт тархвал жолооч болон зорчигчид гэмтэх, амь насаа алдах эрсдэл өндөр байна.
Далд галын улмаас автобусны чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, автобус доторх хүмүүсийн амь нас төдийгүй эргэн тойрны хүмүүс, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгөд эрсдэлд учруулж, замын хөдөлгөөнд ноцтой аюул учруулж болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл, R107 сертификаттай
Гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг (мөн бид автобус бүрт дор хаяж хоёр ширхэг суурилуулахыг зөвлөж байна) гал гарсан үед автобусны хөдөлгүүрийн тасалгааг онгойлгох үед шатах эрсдэл үргэлж өндөр байдаг. Ихэнх тохиолдолд гал унтраагуур ашиглахын тулд хөдөлгүүрийн бүхээгийг онгойлгох нь өндөр эрсдэл дагуулдаг.
BlazeCut Fire систем нь гал гарсан үед хөдөлгүүрийн тасалгаанд автоматаар ажиллаж, галыг хэдхэн секундын дотор унтрааж, автобусанд маш бага хохирол учруулж, хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг. Жижиг оврын автобуснуудад T Series системийг өөрөө суулгах боломжтой бөгөөд ихэнх тохиолдолд суурилуулалт нь нэг цаг хүрэхгүй хугацаа шаардагдана. Том оврын автобустай бол мэргэжлийн байгууллагаар угсруулахыг зөвлөж байна. BlazeCut нь бүрэн баталгаажсан Олон Улсын R107 сертификат нунтаг автобусны системийг санал болгож байна.
BlazeCut нь маш олон төрлийн автобусанд тохиромжтой, суурилуулахад бэлэн гал унтраах шийдлүүдийг санал болгодог.

Иргэний барилга болон бартаат зам:
Салбарын галын эрсдэл
Иргэний болон бартаат замын машин механизмын салбарт хог хаягдал хуримтлагдаж ажлын хүнд эрс тэс нөхцөлд гал түймэр гарч болзошгүй байдаг. Эдгээр нөхцлүүд нь машин механизмыг олон цагаар ажиллах нөхцөл үүсгэснээр өндөр температур үүсэх байдалд хүргэдэг. Олон эзэд галын эрсдэл, үр дагаврыг хэзээ ч тооцдоггүй. Тоног төхөөрөмжийн гал нь хөдөлгүүрийн тасалгааны халуун хэсэгт бага зэрэг түлш, тос гоожсоноос эсвэл хөдөлгүүрийн тасалгааны цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болно. Эдгээр тоног төхөөрөмжийн ихэнх хэсэг нь турбо бөгөөд дизель хөдөлгүүртэй байдаг.
Үр нөлөө
Гал түймрийн аль ч хэсэгт гарах хамгийн түгээмэл үр дагавар бол тоног төхөөрөмжийн эвдрэл юм. Гал тархах магадлал өндөр байдаг тул эвдрэл нь зөвхөн гал ноцох хэсэгт төдийгүй, гал түймэр, утааны нөлөөгөөр хүрээлэгдсэн бүх газарт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв гал бүхээгт тархвал операторын амь нас гэмтэх эрсдэлтэй.
Тоног төхөөрөмжийн чухал хэсэг нь хөдөлгөөнд болон ачаалалтай үед эвдэрч, машин доторх хүмүүсийн амь нас төдийгүй эргэн тойрон дахь хүмүүс болон тээврийн хэрэгслийн амь насыг эрсдэлд оруулбал үл мэдэгдэх гал нь ноцтой аюул учруулж болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг (мөн бид тоног төхөөрөмж бүрт дор хаяж нэгийг нь суурилуулахыг зөвлөж байна). Гал унтраахын тулд хөдөлгүүрийн бүхээгийг онгойлговол гал илүү тархах эрсдэл үргэлж байдаг. Тээврийн хэрэгсэл осолд орж доторх хүмүүс хавчуулагдсан үед яах вэ? Уг тохиолдолд хэн галыг унтраах вэ?
BlazeCut галын автомат систем нь гал гарах үед хөдөлгүүрийн хэсэгт автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааснаар таны машинд маш бага хохирол учруулахаас гадна таныг аюулгүй байлгана. Ихэнх жижиг машинд өөрөө зааврын дагуу суурилуулж болно. Угсралтад нэг цаг хүрэхгүй хугацаа шаардагдана эсвэл мэргэжлийн хүнээр суулгаж болно.

Харилцаа, холбоо дохиолол:
Салбарын галын эрсдэл
Цахилгаан хангамжийн доголдол, хөргөлтийн асуудал, агааржуулалт муу, дулаан хэт хуримтлагдах, цахилгааны буруу холболт зэргээс болж гал гарч болно. Хувь хүн болон аж ахуй нэгжүүдэд өгөгдөл дамжуулах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа энэ үед улам олон дата, серверүүд бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай болж байна.
Үр нөлөө
Гал түймрийн үр дагавар нь сервер, самбар, цахилгааны самбар эсвэл туслах эд хөрөнгийн гэмтэл юм. Алдагдсан өгөгдөл дата, нууцлалын аюулгүй байдал алдагдах, техник хангамжийг солих зардал зэрэг нь нийтлэг үр дагаваруудын зарим нь юм. Ихэнхдээ эдгээр нь хараа хяналтгүй газар байдаг тул гал бусад өрөөнд тархаж, амь нас, эд хөрөнгө хоёуланг нь эрсдэлд оруулах эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй.
BlazeCut галын автомат системийн шийдэл
BlazeCut автомат гал унтраах систем нь серверийн тавиур гэх мэт хаалттай тасалгаанд гал гарсан үед гал унтраах цэвэр бодисыг автоматаар цацруулж таны үнэ цэнэтэй мэдээлэл, тоног төхөөрөмж, оффисын алдагдалаас хамгаална. Энэ бодис нь өнгөгүй, үнэргүй хий бөгөөд ямар ч тортог үлдээдэггүй тул цэвэрлэх шаардлагагүй. Эдгээр цэвэр бодисууд нь цахилгаан дамжуулдаггүй, зэвэрдэггүй, байгаль орчинд ээлтэй, хүмүүст аюулгүй байдаг. Эдгээр бодисууд нь таны мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, өгөгдөл, оффисыг гамшгийн үр дагавраас хамгаалахад тохиромжтой юм. BlazeCut системүүд нь тэжээлийн хамааралгүй бөгөөд ажиллуулахын тулд ямар ч цахилгаан хангамж шаарддаггүй, серверийн тэжээлийн хангамж тасалдсан ч гэсэн 100% ажиллах боломжтой. BlazeCut нь T Series буюу хоолойн системийг жижиг битүүмж эзэлхүүнтэй орчинд санал болгодог бөгөөд илүү том, илүү боловсронгуй орчингуудад BlazeCut-ийн C Series буюу цилиндр системийг санал болгож байна. Манай гал унтраах автомат системүүд нь орчин үед ашиглагддаг галын дохиоллын системд нэгтгэгдэж болох хэд хэдэн сонголттой. Тухайлбал гал гарсан үед танд мэдэгдэх, яаралтай үед механикаар унтраах, тохиргооны функц гэх мэт боломжтой. BlazeCut гал унтраах систем нь серверүүд, хүмүүс болон хүрээлэн буй орчныг хамгаалах үнэ цэнэтэй шийдэл юм.

Эрчим хүч:
Салбарын галын эрсдэл
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар газар, тариалангуудад салхин сэнсийг суурилуулах нь ихэссэн. Гал түймэр нь ихэвчлэн хүчтэй салхитай үед засвар үйлчилгээнээс, холхивчийн эвдрэл, хэт халалтаас болж эхэлдэг. Цахилгаан станц, генераторуудын гал түймрийн нийтлэг шалтгаан нь засвар үйлчилгээ хийхгүй байх, цахилгааны гэмтэл, хүчдэлийн огцом өсөлт, хэт халалт юм.
Турбин болон цахилгаан станц хоёулаа галын эрсдэлд өртөх хэд хэдэн газар байдаг. Нэг галын автомат систем нэг талбарт сайн ажилладаг боловч нөгөө талдаа маш муу ажиллах жишээтэй байдаг тул нэгээс олон төрлийн галын хор бүх төлрийн орчинд тохирохоор ашиглах шаардлагатай байдаг. Тиймээс сонгосон системүүд нь эрсдэлийн бүс тус бүрт тохирох галын хохтой эсэхийг тооцоолох нь чухал юм.
Үр нөлөө
Алслагдсан бүс нутагт хамгийн ойрын гал сөнөөгчид тухайн газарт хүрэхийн тулд хол явах шаардлагатай байдаг тул гал дэгдэлтийн дараа тусламж ирэх хүртэл уддаг. Ийм удаан хугацаагаар хүлээх бол алдагдлын хэмжээ нь сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Нэмж дурдахад хохирол нь зөвхөн үйлдвэр, байгууламжаар хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь эргэн тойрон дахь газар, барилга байгууламжийг бүхэлд нь хамарч болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл
BlazeCut гал унтраах автомат системийг эрсдлийн үнэлгээнд хамрагдсан бүх хэсэгт буюу турбин, цахилгаан станц, генераторын хэсгүүдэд санал болгож байна.
Бүх төрлийн галын хорууд болон олон цацрах хошууны хослолоор манай галын автомат системийг холхивч, тоормос, цахилгааны удирдлага гэх мэт олон эрсдэлт бүсийг хамрахаар төлөвлөж суурилуулж болно. Загвараас хамааран холбооны системд гал гарсан тухай дохиог илгээж турбин эсвэл станцыг унтрааж улмаар цаашид гарах үр дагаврыг багасгах боломжтой. BlazeCut систем нь гал дахин асах эрсдэлийг бууруулахын тулд цахилгаан эсвэл тоног төхөөрөмжийг унтраах холболтыг хийж болно. Жижиг генератор, батерейны хайрцаг, цахилгааны самбар, цахилгаан станцын хувьд бид T Series загвар санал болгож байна. Уг бүтээгдэхүүнийг нэг цагийн дотор суулгаж болох бөгөөд энэ нь энгийн, өвөрмөц, ухаалаг автомат унтраах систем юм.
Гурван дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн галын хорын төрлийн сонголттой BlazeCut-ийн автомат C Series системийг турбин, том генератор, цахилгаан станцын эрсдэлтэй хэсгүүдэд суурилуулах боломжтой.
Галын системийг суурилуулахын өмнө заавал эрсдлийн үнэлгээг хийх шаардлагатай. Ингэснээр бид галаас хамгаалах хамгийн зөв шийдлийг санал болгох юм.

Ойн аж ахуй:
Салбарын галын эрсдэл
Ойн аж ахуйн салбарын томоохон эрсдэл бол тоног төхөөрөмжөөс үүсэх хог хаягдал, модны үртэс хуримтлагдах явдал юм. Эдгээр гал асаах эх үүсвэрүүд нь дулааны нөлөөгөөр галд автаж болох ба үлээх хоолойгоор гидравлик гэмтэл гарсан тохиолдолд түлшний эх үүсвэр эрчимтэй шатаж болно. Олон ойн тоног төхөөрөмжийн эзэд галын эрсдэл, үр дагаврыг хэзээ ч тооцдоггүй. Тээврийн хэрэгслийн гал нь хөдөлгүүрийн тасалгааны халуун хэсэгт бага зэрэг түлш, тос гоожсоноос эсвэл хөдөлгүүрийн тасалгаа эсвэл машины бүхээгийн доторх цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болно. Боловсруулах модны овоолго нь галын шилжилт хөдөлгөөний эрсдэлийг нэмэгдүүлж, хурдан тархдаг аюултай.
Үр нөлөө
Гал түймрийн хамгийн түгээмэл үр дагаврын нэг бол тоног төхөөрөмжийн аль ч хэсэгт гэмтэл учруулах явдал юм. Гал тархах магадлал өндөр тул эвдрэл нь зөвхөн гал ноцсон хэсэгт төдийгүй, гал түймэр, утааны нөлөөгөөр хүрээлж буй бүх газарт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв гал бүхээгт тархвал жолооч болон зорчигчдын амь нас гэмтэх, амь насаа алдах эрсдэлтэй.
Илрээгүй далд гал нь тээврийн хэрэгсэл хөдөлж байх үед тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн хэсэг эвдэрч, доторх хүмүүсийн амь нас төдийгүй эргэн тойрны хүмүүс, тоног төхөөрөмж, үртэс, мод овоолгын эрсдэлд оруулж, ноцтой аюул учруулж болзошгүй юм.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг (мөн бид машин бүрт дор хаяж нэгийг суурилуулахыг зөвлөж байна). Галыг унтраахын тулд хөдөлгүүрийн бүхээгийг онгойлгох үед гал илүү асах эрсдэл үргэлж байдаг.
BlazeCut галын автомат систем нь гал гарах үед хөдөлгүүрийн тасалгаанд автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааж таны машинд маш бага хохирол учруулахаас гадна таныг аюулгүй байдлыг хангадаг. Та өөрөө зааврын дагуу суурилуулах боломжтой, дунджаар 1 цаг дотор суурилуулна.

Хоббичид ба гэрийн хэрэглээ:
Салбарын галын эрсдэл
Гэрийн хоббичид улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд олон хүмүүс гал түймэрт өртсөн тохиолдол нь зохих тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс үүсч байна. Бага зэрэг гал авч эхэлж хурдан даамжирч, эд хөрөнгө гэр ороны томоохон хохирол, тэр байтугай хүний амь нас хохирч болзошгүй.
3D принтер, лазер машин болон жижиг CNC машинуудыг хараа хяналтгүй орхих тохиолдол гардал тул автомат системтэй байх нь тоног төхөөрөмжтэй холбоотой аливаа ослоос зайлсхийхэд чухал юм. Байнгын хяналттай байгаа хэдий ч гал гарах үед битүүмжийг онгойлгож бүр илүү галд автах эрсдэл байдгийг ихэнх хүмүүс мэддэггүй.
Үр нөлөө
Галын хамгийн түгээмэл үр дагаврын нэг бол эд хөрөнгийн хохирол юм. Гал тархах магадлал өндөр тул эвдрэл нь зөвхөн төхөөрөмжийн гал ноцсон хэсэгт биш гал түймэр болон түүний утаанд өртөж буй аль ч хэсэгт байх боломжтой. Хэрэв гал нь өрөөгөөр дамжин тархвал барилга доторх хүмүүсийн амь насанд аюул учруулж болзошгүй юм. Ихэнхдээ эдгээр нь хараа хяналтгүй газар байдаг тул бусад өрөөнд гал тархах эрсдэл нь амь нас, эд хөрөнгө хоёуланг нь эрсдэлд оруулдаг тул аливаа хамгаалалтын системийг суурилуулахдаа үүнийг нухацтай авч үзэх шаардлагатай.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь боломжийн, авахад хялбар байдаг (бид ядаж нэгийг авч тавихыг зөвлөж байна) хэдий ч галыг унтраахад хэт ойртож гэмтэх эрсдэл үргэлж байдаг. Мөн хараа хяналтгүй бол хэн галыг унтраах вэ. BlazeCut галын систем нь гал гарсан үед автоматаар хэдхэн секундын дотор ажиллаж галыг шууд унтрааж таны тоног төхөөрөмж болон хүрээлэн буй орчинд маш бага хохирол учруулдаг.
Та өөрөө зааврын дагуу хэдэн минутын дотор суулгаж болно. BlazeCut нь 3D принтер, лазер машин, CNC машин, түүнчлэн тээврийн хэрэгсэл зэрэгт тохиромжтой.

 

Гал тогоо:
Салбарын галын эрсдэл
Мэргэжлийн гал тогоо нь гал түймрийн олон эрсдэлтэй байж болох бөгөөд зохих ёсоор хамгаалагдаагүй гал тогооны үр дагавар нь сүйрэлд хүргэж болзошгүй юм. Гал хурдан тархаж гар гал унтраагуур үр дүнтэй ажиллахад хэтэрхий оройтох боломжтой. Гал тогоонд гал тархах олон төрлийн түлшний эх үүсвэр байдаг. Хамгийн чухал нь гал тогооны өрөөнд гал гарч эхлэхэд 97%-д нь ажилчид тухайн өрөөнд байж таардаг ба ямар нэг аюулд өртдөг болохыг статистик мэдээлэл дурдсан байна.
Гал тогооны гал түймрээс хамгаалах системтэй холбоотойгоор бид хийн эсвэл цахилгаан хэрэглэдэг хоол хийх хэрэгслүүдийн төрлийг судлах хэрэгтэй байдаг:
Хайруулын таваг, шарагч, утаа сорогч, агааржуулагч зэрэг. Гал тогооны түлшний эх үүсвэр, цахилгаан хэрэгсэлийн төрлүүдээс хамаарч гал түймрийг автоматаар унтраах систем төлөвлөхөд нөлөөлнө.
Гал гарсан үед олон хүмүүс нөхцөл байдлыг хэрхэн зөв шийдвэрлэхээ мартдаг бөгөөд автомат галын системийг ажиллуулснаар эвдрэл, гэмтлийн эрсдэл эрс багасдаг.
Үр нөлөө
Гал хурдацтай тархах магадлал маш өндөр бөгөөд гэмтэл нь зөвхөн гал ноцсон хэсэг эсвэл гал тогооны өрөөнд ч биш цааш бусад газарт тархаж, аймшигтай үр дагаварт хүргэдэг.
Түргэн илрүүлээгүй түймрийг хэт удаан байлгавал ноцтой хохирол учруулж болзошгүй. Гал илүү том байх тусам унтраахад илүү их цаг хугацаа шаардагдана. Удаан унтраах нь томоохон эвдрэл төдийгүй хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байна.
Хурдан дарснаар зочид, ажилтнууд болон эд хөрөнгийг хамгаалж чадна.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь үндсэн шаардлага боловч тэдгээрийн үр нөлөө нь хязгаарлагдмал бөгөөд хүмүүс урьд өмнө нь туршлагагүй бол гэмтэх эрсдэл үргэлж байдаг. BlazeCut Галын систем нь автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааж зочид, ажилтнууд болон эд хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ хамгийн бага хохирол учруулдаг.
BlazeCut C Series систем нь F ангиллын галыг хамарсан UL-аар батлагдсан шингэн бодисыг ашигладаг: ургамлын болон амьтны тос, өөх тосны галыг хамардаг. Нойтон бодис нь зэврэлтгүй, хоргүй, экологийн хувьд өндөр үр ашигтай, хөргөх нөлөөтэй байдаг.

Үйлдвэрлэл:
Салбарын галын эрсдэл
Үйлдвэрлэлийн явцад гал түймрийн олон эрсдэл бий. Бид цахилгаан хангамжийн доголдол, цахилгааны өсөлт, буруу цахилгаан холболт, богино холболт, тоног төхөөрөмжийн эвдрэл, хүний алдаа хайхрамжгүй байдлаас үүдэн гарах асуудлыг анхаарч эрсдэлийг тодорхойлох хэрэгтэй. Эдгээр түймрийг цаг тухайд нь унтраахгүй бол гамшигт хүргэж болзошгүй юм. Жижиг галын эрсдлийг бие даасан байдлаар шийдэх нь хурдан, үр нөлөөтэй байхаас гадна санхүүгийн хувьд хэмнэлттэй болно. BlazeCut нь гал түймэр болон томоохон эвдрэлээс зайлсхийхийн тулд бүх үйлдвэрт ихэнх эрсдэлийн хамарч чаддаг.
Үр нөлөө
Гал түймрийн хор хөнөөлтэй үр дагавар нь үйлдвэрийн томоохон гэмтэл, алдагдал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, цахилгааны нэгдсэн системд гэмтэл учруулах зэргээр маш өргөн хүрээтэй байж болно. Цаашилбал, ус шүршигч систем болон гал унтраах ангиас гарч байгаа уснаас болж их хэмжээний алдагдал хүлээж болно. Ихэнхдээ эдгээр түймэр нь хараа хяналтгүй газар эхэлдэг тул гал түймрийн үйлдвэрийн бусад хэсэгт тархах эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй. Гал түймэр, утаа нь хүний амь насыг эрсдэлд оруулж их хэмжээний хохирол учруулахаас гадна үйлдвэрлэлийн үйл явцад саад учруулдаг.
BlazeCut галын автомат системийн шийдэл
BlazeCut автомат гал унтраах системийг жижиг, дунд хэмжээний галын өндөр эрсдэлтэй хэсгүүдэд суурилуулснаар галыг хэдхэн секундын дотор илрүүлж гал түймэр, утааг маш хурдтай унтрах арга хэмжээ авч бүхий л хамарсан хэмгийг үр дүнтэй хамгаалдаг. BlazeCut системүүд нь өнгөгүй, үнэргүй, ямар ч тортог үлдээдэггүй, цэвэрлэх шаардлагагүй цэвэр гал унтраагч бодисыг ашигладаг. Эдгээр цэвэр бодисууд нь цахилгаан дамжуулдаггүй, зэвэрдэггүй, байгаль орчинд ээлтэй, хүмүүст аюулгүй байдаг. Эдгээр бодисууд нь таны үйлдвэрлэлийг хор хөнөөлтэй үр дагавраас хамгаалахад тохиромжтой.
BlazeCut системүүд нь тэжээлээс хамааралгүй байдаг бөгөөд ажиллуулахын тулд ямар нэгэн цахилгаан хангамж шаарддаггүй. Эрчим хүчний хангамж тасалдсан ч гэсэн 100% ажиллах боломжтой.
Манай системүүд нь гал унтраах дохиоллын системд нэгтгэгдэж болох ба нэмэлт холболтууд хийх сонголт, онцлог шинж чанартай байдаг.
BlazeCut гал унтраах систем нь барилга байгууламж, эд хөрөнгө, хүмүүс болон ойр орчмын газар нутгийг хамгаалж чаддаг үнэ цэнэтэй юм.

Уул уурхай:
Салбарын галын эрсдэл
Уул уурхайн салбарт гал түймрийн эрсдэл маш өндөр байдаг нь хүнд нөхцөл, цаг наргүй ажиллаж байгаатай шууд холбоотой. Уул уурхайн бүх төрлийн тоног төхөөрөмж болон уурхайн барилга байгууламжид гал гарах эрсдэлтэй. Хэрэв эдгээр эрсдэлийг зохих хэмжээгээр хамгаалахгүй бол энэ нь сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Гал түймэр нь жижиг оврын машин, хүнд даацын уул уурхайн тоног төхөөрөмж, автобус, цахилгааны самбар, нөөц генератор, серверийн тавиур, гал тогоо гэх мэт ямар ч төхөөрөмжөөс эхэлж болно.
Ийм эрс тэс нөхцөлд галын эрсдэл үүсэхэд зохих хэмжээний хариу үйлдэл авч чадахгүй байх тохиолдол гардаг тул автомат галын системийг ажиллуулснаар эрсдэл учрах тохиолдол эрс багасдаг.
Үр нөлөө
Тоног төхөөрөмжийн галын үр дагавар нь сүйрэлд хүргэж болзошгүй юм. Галын хурдацтай тархах магадлал маш өндөр бөгөөд зөвхөн гал ноцсон хэсэгт гэмтэл учрахаас гадна тоног операторын гэмтэл, үйлдвэрлэлийн алдагдал эсвэл бүр амь насаа алдах зэргийг үргэлж анхаарч үзэх хэрэгтэй. Шуурхай илрүүлж арга хэмжээ аваагүй галыг хэт удаан байлгавал ноцтой хохирол учруулж болзошгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам түймэр улам бүр нэмэгдэж, илүү их газар нутгийг хамрах бөгөөд унтраахад илүү их цаг хугацаа, хүчин чармайлт, нөөц шаардлагатай болно. Удаан унтраах нь зөвхөн томоохон хохирол төдийгүй сул зогсолт болон хүний амь эрсдэл дагуулдаг.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг ч (бид тоног төхөөрөмж бүрт дор хаяж нэгийг суурилуулахыг зөвлөж байна) олон зүйлээс хамаарч найдваргүй байх тохиолдол бий. Энэ нь хэрэглэгч галд хэт ойртсон эсвэл өмнөх туршлага хязгаарлагдмал байдлаас болж галын гэмтэлд өртөх эрсдэл дагуулдаг. BlazeCut Галын систем нь гал гарсан үед хамгаалсан хэсэгт автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааж хохирол учруулахаас бүрэн сэргийлдэг. Бага оврын системийг мэргэжлийн техникч дунджаар нэг цагийн дотор суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалтанд саад учруулахаас зайлсхийх боломжтой.
BlazeCut нь тээврийн хэрэгсэл, автобус, ачааны машин, хүнд даацын тоног төхөөрөмж, цахилгаан самбар, серверийн тавиур зэрэгт тохиромжтой ба суурилуулахад бэлэн гал унтраах автомат шийдлүүдийг санал болгодог бөгөөд том эсвэл илүү төвөгтэй тоног төхөөрөмж, барилгын хэрэглээнд зориулсан илүү цогц шийдэл, суурилуулалтыг төсөл тус бүрт тусгайчлан санал болгодог.

Төмөр зам:
Салбарын галын эрсдэл
Төмөр замтай холбоотой тоног төхөөрөмжид гал гарах хэд хэдэн эрсдэлийн бүсүүд байдаг. Төмөр замд хэрэглэгдэх цахилгаан болон холбоо дохиоллын төхөөрөмжийн тоо их хэмжээгээр нэмэгдэж байгааг бид харж байна. Үүн дээр нэмээд засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгааны гэмтэл, хэт халалт зэргээс шалтгаалж солих араа болон трансформаторын цахилгааны гал түймрийн аюул нэмэгддэг. Эдгээр гал түймрийн үр дагавар нь төмөр замын байгууламж болон ойр орчмын газарт гамшигт хүргэж болзошгүй юм.
Үүнийг бууруулахын тулд эрсдэлийг үнэлж, хурдан хариу үйлдэл үзүүлэх гал унтраах системийг суурилуулж байна. Галын эрсдлийг бууруулахын тулд хэрэгжүүлж болох бусад арга хэмжээ бол тоног төхөөрөмж болон ойр орчмын газруудад байрлуулсан гал унтраагчийн тоог нэмэх явдал юм.
Үр нөлөө
Төмөр замын байгууламжид гарсан гал түймэр сэлгэн залгах хэрэгсэл, цахилгаан самбар, шугам унтарсан зэрэг нь зөвхөн зарим жишээ юм. Галын хурдацтай тархах магадлал маш өндөр бөгөөд гэмтэл нь зөвхөн гал ноцсон хэсэгт нөлөөлөхөөс гадна өөр төхөөрөмжид гал тархаж хүний амь нас эрсдэлд орж болзошгүй.
Түргэн илрүүлээгүй түймрийг хэт удаан байлгавал ноцтой хохирол учруулж болзошгүй. Гал илүү том байх тусам унтраахад илүү их цаг хугацаа шаардагдана.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Галын системийг суурилуулахаас өмнө эрсдлийн үнэлгээ хийж үзэх шаардлагатай. Ингэснээр бид гал түймрээс зайлсхийх хамгийн сайн арга хэмжээг авах боломжтой. Үүний дараа хамгийн үр бүтээмжтэй галын систем төлөвлөнө.
BlazeCut гал унтраах систем нь ажилтнууд болон эд хөрөнгийг хамгаалах тул галын томоохон гэмтлээс зайлсхийж маш том үнэ цэнийг авчрах юм.

Ачааны машин:
Салбарын галын эрсдэл
Ачааны машинд гал түймэр гарах нь элбэг бөгөөд замын хөдөлгөөн хүмүүст үзүүлэх нөлөөллөөс болж байнга мэдээнд гардаг. Ихэнх машин эзэмшигч болон операторууд гал гарсан тохиолдолд яах талаар галын эрсдэл, үр дагаврыг хэзээ ч тооцдоггүй.
Ачааны машины гал нь хөдөлгүүрийн тасалгааны халуун хэсэгт бага зэрэг түлш, тос гоожсоноос эсвэл ачааны машины хөдөлгүүрийн хэсэг эсвэл бүхээгийн доторх цахилгааны гэмтлээс үүдэлтэй байж болно. Эдгээр ачааны машинуудын ихэнх нь дизель хөдөлгүүртэй.
Турбо дизель нь маш өндөр температурт халдаг тул галын өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв дизель түлш эсвэл тос турботой шүргэлцвэл гал гарах магадлалтай. Ихэнх ачааны машинууд гал унтраагч зөөвөрлөж байдаг боловч гал унтраагуур ажиллуулах үед ихэнх гал унтраагуурууд үр дүнтэй ажиллахад хэтэрхий оройтсон буюу гал хэтэрхий том болсон байдаг.
Үр нөлөө
Ачааны машины аль ч хэсэгт гарсан галын хамгийн түгээмэл үр дагаврын нэг бол гэмтэл юм. Гал тархах магадлал өндөр байдаг тул эвдрэл нь зөвхөн гал ноцсон хэсэгт төдийгүй гал, утааны нөлөөгөөр хүрээлж буй бүх газарт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хэрэв гал бүхээгт тархвал жолооч болон зорчигчдын амь нас, гэмтэл, үхэлд хүргэх эрсдэлтэй.
BlazeCut галын автомат системийн шийдэл
Гар гал унтраагч нь боломжийн үнэтэй, суурилуулахад хялбар байдаг (мөн бид ачааны машин бүрт дор хаяж нэгийг суурилуулахыг зөвлөж байна) хэдий ч гал гарсан үед хөдөлгүүрийн бүхээгийг онгойлгох үед гал илүү ассанаар илүү эрсдэл үүсгэдэг.
BlazeCut галын автомат систем нь гал гарах үед хөдөлгүүрийн тасалгаанд автоматаар ажиллаж галыг хэдхэн секундын дотор унтрааж, таны ачааны машинд маш бага хохирол учруулахаас гадна таныг аюулгүй байлгадаг. Бага оврын ачааны машинуудад манай T Series системийг жолооч та өөрөө суурилуулах боломжтой. Том оврын ачааны машинтай бол мэргэжлийн хүнээр суурилуулахыг зөвлөж байна.